Хэрэв та бусдыг илүү ихийг мөрөөдөж, сурч, хийхэд нь нөлөөлж чадаж байвал манлайлагч хүн юм.

  1. Өөрийгөө манлайлах: Өөрийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сахилга баттай байж, аливаа зүйлийг бүтээлч сэтгэлгээгээр, үр дүнтэй, зөв үйлдлээр хийж бусадтайгаа харьцахдаа эерэг хандлагыг төлөвшүүлэн сурах.
  2. Бусдыг манлайлах: Өөрийн сурсан мэдлэг, авьяас, чадвараа бусадтай хуваалцаж, бусдад урам хайрлан, үлгэр дуурайлал болон, бусдыг зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байхын зэрэгцээ багш, эцэг эх, ахмад хүмүүсээ дээдлэн хүндлэх.

Ийнхүү таны хайртай хүүхэд амжилтын их аянд гарах гэж байна. Та хүүхдэдээ урам зориг өгч тусалж дэмжиж байна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдэд очих сурах бичгээс та түүний юу сурч байгааг мэдэх боломжтой. Түүнчлэн хүүхэд сурч мэдсэн зүйлсээ танд зааж сургах даалгавар авах бөгөөд энэ боломжийг ашиглан та ч гэсэн хүүхэдтэйгээ хамтран Манлайлагч болоорой.

Өтөл насандаа сэтгэл амар амьдаръя гэвэл өсөх насанд нь зөв дадал эзэмшүүлж бүгдээрээ баяр хөөр, урам зоригтой амьдарцгаая.