Гурван тамир бүрэн дунд сургууль 7-12-р ангидаа IELTS-ийн программаар Англи хэлний хичээлээ явуулж эхэлснээс хойш 3 жил болж байна. Энэ хугацаанд сурагчдын англи хэлний мэдлэг улам гүнзгийрч , IELTS-ийн онооны түвшин ахиж байна. Энэ хичээлийн жилд IELTS-ийн шалгалтын дээд онооны болзлыг хангах боломжтой 4 сурагчийг IELTS-ийн үндсэн шалгалтанд оруулахаар бэлтгэж байна.

IELTS-ЫН ОНООНЫ БОЛЗОЛ ХАНГАСНААР ДАРААХ ТЭТГЭЛЭГҮҮДИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ.

  • Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр
  • Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр
  • Гадаад хэлний багшийн туслах
  • UGRAD- Баклавр оюутнуудад зориулсан со лилцоо ны хөтөлбөр
  • SUSI- Баклавр оюутнуудад зориулсан со лилцоо ны хөтөлбөр
  • SUSI- Багш судлаачдад зориулсан со лилцоо ны хөтөлбөр
  • Мелбурны их сургуулийн олон улсын судалгааны тэтгэлэг
  • Бристол их сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр
  • Хагуе их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

IELTS-д 5-6.5 оноо авах нь хүссэн их сургуульдаа орох боломжийг олгодог ба 7-9 оноо авсан тохиолдолд их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах боломжтой юм . Жил бүр манай сургуульд амжилттай суралцсан 2 сурагчийг үнэ төлбөргүй IELTS-ийн шалгалтанд орох боломжийг олгодог . Бид IELTS-ийн шалгалтыг амжилттай өгснөөр Англи , Австрали улсын томоохон сургуулиудад тэтгэлэгээр суралцах боломжтой болохоос гадна IELTS-ийн оноог TOEFL-н оноонд шилжүүлэн Америк улсад суралцах боломж нээлттэй . Иймд сурагчид бид өөрсдөө хичээвэл ихийг бүтээж чадах болно .

7-12-р ангийн сурагчдадаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!