Дэлхийн 16 улсын 400 гаруй сургууль, цэцэрлэгт глобал англи хэлний сургалтыг зохион байгуулдаг “Meysen” акедемийн “GrapeSeed” хөтөлбөрийг  хэрэгжүүлэгч хамт олонтой 2012 оноос хойш хамтран ажиллаж байна.

“GrapeSeed” хөтөлбөрийн сургалтад 1-6-р ангиудын 200 гаруй сурагчдыг хамруулж, тэдний яриа, сонсгол, дуудлага засан сайжруулж, цээжлэн тогтоох чадваруудыг нь хөгжүүлж, сурах таатай орчин бүрдүүлэн сургалт явуулдаг.