Элсэлт

1-р ангид элсэх сурагчдад зориулсан бэлтгэл бүлгийн хичээл хавар 4, 5 сард эхэлнэ. 2-11-р ангид шилжиж ирэх болон бэлтгэл ангид хамрагдаагүй сурагчид математик, монгол хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалт өгч стандарт хангасан тохиолдолд элсэх эрх авна.

Таны хүүхэд элсэх эрх авсан бол

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • 2% цээж зураг
  • Төлбөрийн урьдчилгаа
  • Сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээ /зөрчилгүй байх/
  • Гадаадаас ирсэн бол дүйцүүлэх шалгалт өгч, албан бичиг авсан байх
  • Өмнөх сургуулийн цахим бүртгэлээс хасуулан сургалтын албанд бүртгүүлнэ.

Хичээлийн хэрэгсэл

  • 1-4-р анги 12 хуудастай дэвтэр /УБ принт/
  • 5-8-р анги 24 хуудастай дэвтэр
  • 9-12-р анги 36 хуудастай дэвтэр хичээл тус бүрээр нээж сайн чанарын гялгар уутаар хавтаслах.
  • 1-5-р ангийн сурагчдын цүнхэнд цацруулагчтай /тууз/ уут заавал авна.

1-р ангид шинээр элсэн орж буй сурагчдын бэлтгэх зүйлс

  • Элементийн дэвтэр – 10ш
  • Дөрвөлжин шугамтай дэвтэр – 10ш
  • Дэвтрийн зузаан гялгар хавтас – 20ш
  • Хуудас нь салдаг, салдаггүй зургийн дэвтэр тус бүр – 1ш
  • Хөх үзгэн бал – 2ш /арилгадаг биш/
  • Балын харандаа – 1ш
  • Будгийн харандаа – 1ком
  • Төмөр биш шугам – 1ш
  • Ам дөрвөлжин өнгийн цаас – 1ком
  • Бичгийн цаас – 100ш
  • Хамгаалалттай цаасны хайч – 1ш
  • Баллуур, харандаа үзүүрлэгч, цавуу /штрих хэрэглүүлэхгүй/
  • Нүхтэй зузаан уут – 50ш
  • Бүтээл хийх хавтас – 50 хуудас орохоор