Гурван тамир бүрэн дунд сургууль 1999 онд үүсэн байгуулагдаж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад эрдмийн үүд хаалгаа нээснээс хойш 20 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна.

Гурван тамир сургуулиас МУ-ын гавьяат багш зөвлөх багш 2, нийт багш нарын 40% Боловсролын тэргүүний ажилтан, 35% магистр, 60% мэргэжлийн зэрэгтэй багш нар ажилладаг.

Нийслэлийн тэргүүний, Баянгол дүүргийн хошой тэргүүний бүрэн дунд сургууль


Тус сургууль хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдаж, сурч боловсрох таатай тохилог орчныг бүрдүүлэн, бүх шатны боловсролыг Монгол улсын боловсролын стандартад нийцүүлж, мэргэжлийн өндөр ур чадвартай багш, хамт олон олгож байна.


“Оюуны тамир” номын сан

Цайны газар

“Grape seed” хөтөлбөрийн танхим

Химийн кабинет иж бүрэн тохижигдсон

Урлаг зал

Биеийн тамирын зал

Чийрэгжүүлэлтийн танхим

Сурагчдын бүтээлийн “Арт галерей”

Түүхэн замнал

1999 ОН

Үүсгэн байгуулагдав

3 багш, 20 гаруй сурагчтай бага сургуулийн хэв шинжтэйгээр анх БГД-ийн 18-р хороонд орших Халуун усны газар үйл ажиллагаагаа эхэлсэн

2001 ОН

Хичээлийн А байр ашиглалтанд оров

Except to obtain some advantage from it? But who has any right to find fault with a man who chooses to enjoy a pleasure that has no annoying consequences,avoids a pain.

2002 ОН

Хичээлийн Б байх ашиглалтанд оров

The great explorer of the truth, the master-builder of human happiness. No one rejects, dislikes, or avoids pleasure itself, because it is pleasure not know how to pursue.

2006 ОН

Хичээлийн байранд өргөтгөл хийв

Сургуулийн биеийн тамирын заал, үүдний хэсгийн өргөтгөлийг шинээр барьж нэг ээлжиндээ 280 орчим хүүхэд сургах хүчин чадалтай тохилог, тав тухтай сургалтын орчныг бүрдүүлсэн

2013 ОН

Урлаг заал ашиглалтанд оров

200 хүний суудалтай олон талын зориулалт бүхий урлагийн заал ашиглалтанд оруулж, “Оюуны тамир” номын сан, “Гурван тамир-Арт галерей” багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн танхим, Эрүүл мэндийн давхар, Эко давхар зэргийг шинээр тохижуулан ашиглалтанд орууллаа

2014 ОН

Хүүхдийн зуслан барих ажил эхлэв

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, цэвэр агаарт, эрүүл чийрэг, ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Гурван тамир” хүүхдийн зуслангийн шавийг тавьлаа.

СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршдог, хамран сургах тойргийн хязгааргүй
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэлт, нийгмийн асуудлыг тогтмол шийдвэрлэдэг
  • Монгол улсын хуулиуд, МУ-ын засгийн газрын тогтоол, тушаалууд, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, БСШУЯ-наас гаргасан бодлого, шийдвэр, сайдын тушаалууд, бусад холбогдох баримт бичгүүдийг үйл ажиллагааны мөрдлөг болгосон
  • Эцэг эх-сургууль-сурагчийн гурвалсан холбоог хүндэтгэн, улирал бүр “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг”, “Спорт өдөрлөг”, “Тайлант уншлага”, “Англи хэлний өдөрлөг” зэргийг зохион байгуулдаг
  • “Үдийн цай” хөтөлбөрийг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, цэвэр, тохитой цайны газраар үйлчилж байна
  • Сургуулийн эрүүл ахуйг ханган ажиллахын зэрэгцээ, багш ажилчид, сурагчдын, чийрэгжүүлэлтэд анхаарч, улирал бүр эрүүл мэндийн үзлэгийг сургуулийн эмч, бусад байгууллагатай хамтран хийж, эмчилгээ, зөвлөгөөг өгдөг
  • Англи хэлний хичээлээр бага ангийн сурагчдад “Grape seed”, дунд, ахлах ангийн сурагчдад “IELTS” хөтөлбөрөөр сургалт явуулдаг
  • 2018-2019 оны хичээлийн жилд I-YIII ангид бүжиг, шатар, Япон хэлийг сонгон хичээллэж эхэллээ
  • Сурагчдад гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгох, зөв хандлагыг төлөвшүүлэхийн тулд ЭКО хичээл, “Дээлтэй монгол” өртөөчилсэн хичээл, “Манлай охин”, “Манлай хөвгүүн”, “Уран жиргээ”, “Хүрэл тулга” наадмууд, сургуулийн аварга шалгаруулах “Монгол шатар”, сагс, гар бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг
  • Жил бүр ЭЕШ-ийн дундаж оноогоор Нийслэл, БГД-т тэргүүн байранд жагсаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны хичээлээр 2 сурагч 800 оноо, 2017-2018 онд Англи хэлний хичээлээр 1 сурагч 800 оноо авсан
  • Төрөлх сургуулийн 20 жилийн ойг угтан “Оюуны тамир-2018” нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, Англи хэлний хичээлээр олимпиад зохион явууллаа