“ГУРВАН ТАМИР” бүрэн дунд сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит “ОЮУНЫ ТАМИР - 2018” математикийн стандарт олимпиад яваглаа.

“ГУРВАН ТАМИР” бүрэн дунд сургуулийн 20 жилийн

ойн нэрэмжит “ОЮУНЫ ТАМИР - 2018” 

математикийн стандарт олимпиад 2018 оны 11 сарын 10-аас 14-ны хооронд явагдаж дууслаа.

Олимпиадын комисс шалгалтын сэдвийг дахин хянаж бүх ангийн 1-р хэсгийн даалгавар 20 тест – тус бүр 2 оноотой, 2-р хэсгийн даалгавар 3 задгай бодлого – тус бүр 5 оноогтой байхаар шийдвэрлэж хариу түлхүүрийг хийж дуусгалаа.

11 сарын 9-ний 18.00 цагт бүртгэлийг хааж анги тус бүрд бүртгүүлсэн сурагчийн тоогооор сэдвийг хувилж олшрууллаа. 

11 сарын 10-ны өглөө шалгалтууд бүгд яг цагтаа эхэллээ.

                                                         Олимпиад 9:30 цагтаа эхэллээ       

 

                               

 

Олимпиадын явц

 

 

 

14:00 цагт математикийн багш Б.Гантогтох, Ш.Жавхлантөгс, Т.Намсрай нар 2-р хэсгийн даалгаврыг, багш М.Жаргалсайхан, Ч.Хосбаяр, З.Чаминцэцэг, Ч.Гэрэлтуяа, П.Цэрэндэжид, Н.Адъяасүрэн, Т.Нурболат нар засалт хийж эхлэн 11 сарын 11-ний 17:30 цагт дууссан. 

 

Материал засах явц

Засалтын явцад 06027, 06029 код давхар гарч ирснийг бүртгэлийн утас болох 1-р сургуулийн 91611458 дугаартай багшаар дамжуулан сурагчидтай холбогдож код06029 Базар, код06031 Мухулай харандаагаар бодолтуудаа хийснийг тогтоов. 91092218 дугаартай ангийн багш Ганчимэгээр дамжуулан сурагчидтай холбогдож код06027 Б.Тэнгис бэхэн үзгээр бичдэг, код06067 Б.Одбаяр үзгэн балаар бичиж тэмдэглэснийг тогтоож давхацлыг арилгав.

 

11 сарын 12 урьдчилсан дүн мэдээг пэйж хуудсаар зарлаж, 11 сарын 13-ны 18:30 цагт бодлого хамгаалалтанд 21 сурагч эцэг эхийн хамт ирж оролцон асуудлаа шийдвэрлэв.

 

Бодлого хамгаалалт

 

     11 сарын 12-нд урьдчилсан дүн мэдээг пэйж хуудсаар зарлаж, эцсийн дүн мэдээг эзэлсэн байр, онооны жагсаалтаар эрэмбэлж пэйж хуудсанд  байршуулсан.“Оюуны тамир 2018” математикийн олимпиад өргөн хүрээнд зохион байгуулалт сайтай, боловсруулсан сэдэвт алдаа зөрчил гараагүй, 2 хүнээс бодлого боломжийн боловч арай ихэдсэн гэсэн санал ирсэн. Шагналын тоог уян хатан болгож эхний байруудад оноо давхацсан сурагчдыг бүгдийг хамруулж шагналын сан нэмэгдэж 114 медаль, 65 тусгай байрын эздийг тодруулсан нь оролцогчдод таашаагдсан. 

 

Шагнал гардуулалт

 

      Хаалтын ажиллагаа 2018.11.14-ний 16:00 цагт сургуулийн Урлаг зааланд болж шагнал гардуулан олимпиадад оролцогчдод баяр хүргэсэн ба 20 жилийн ойн хүрээнд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тодорхой тооны сурагчдад сургуулийн товч танилцуулга, сургалтын талаар мэдээлэл өгөв. Тэтгэлэгт хамрагдах сурагчдын дараагийн шатны шалгаруулалтыг 12 сарын 7-ны 15:00 цагт явуулахаар товлов.

 

 

Олимпиадын комиссоор зөвлөх багш Гантогтох, математикийн багш Ш.Жавхлантөгс, Т.Намсрай бага ангийн багш Б.Лхагвасүрэн, менежер Б.Сэлэнгэ, Т.Төгөлдөр нар ажиллалаа.

 

 

Олон нийтэд түгээх