Сургуулийн онцлог

Чадварлаг удирдлага, багш нар

Таны хүүхдэд Гавьяат, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Магистр цол зэрэгтэй багш нар сургалт орно.

Иж бүрэн лаборатори, анги, кабинет

Сүүлийн үеийн иж бүрэн техник хэрэгслээр тоноглогдсон анги танхим, лаборатори кабинет, сургалтын өрөөтэй.

Анги дүүргэлт 15-20 сурагч

Нэг багшид оногдох хүүхдийн тоо цөөн тул багш сурагч бүхэнтэй харьцаж, сургалт явуулж ажиллана.

Олон төрлийн дугуйлангууд

Шатар, Бүжиг, Гар урлал, Уран зураг, Англи хэл, Компьютер технологи зэрэг олон төрлийн дугуйлан хичээлээс гадуур хичээллэж байна.

Өдөр өнжүүлэх бүлэг

1-5 ангийн сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд I, II ээлжинд өдөр өнжих бүлэг хичээллэдэг

Хичээлийн байр, спорт заал

Өөрийн тохилог хичээлийн байр болон спорт заалтай. Сургуулийн автобус нь таны хүүхдийг аюулгүй тээвэрлэнэ.

"ГУРВАН ТАМИР"-ын тухай

Нийслэлийн тэргүүний “Гурван тамир” бүрэн дунд сургууль нь 1999 онд 3 багш, 20 гаруй сурагчтай бага сургуулийн хэв шинжтэйгээр анх БГД-ийн 18-р хороонд орших Халуун усны газар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө тус сургууль нь 370 орчим сурагч, 60 гаруй багш ажилтантай, БГД-ийн 13-р хороонд сургуулийн өөрийн байр, спорт заал, урлагийн заал, цайны газартай болон үйл ажиллагаа нь тогтмолжсон 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль болон хүрээгээ тэлсэн байна.

Хэрэгжиж буй хөтөлбөрүүд